О.Бархасбадийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-26 09:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ сарын 25-ны хуралдаанаар О.Бархасбадийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.


Тодруулбал, УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг байцаахдаа эрүү шүүлт тулгасан хэргээр О.Бархасбадид яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны зургаадугаар сарын 15-нд хэлэлцээд цагаатгасан байна. Уг шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Уг гомдлын дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, О.Бархасбадид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.

Холбоотой мэдээ