Монголын шигшээ Малайзын шигшээ багт 0:1-ээр хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 23 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/-ий J хэсгийн урьдчилсан шатанд Монголын шигшээ баг 2 дахь тоглолтоо Малайзын шигшээтэй хийж, өөрийн талбайдаа 0:1-ээр хожигдлоо.
Энэ тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 39 дэх минутад Малайзын тамирчин Азфар оруулсан юм. Ийнхүү Малайзын шигшээ баг 2 тоглож, 2 хожилтой болсон амжилтаар нийт 6 оноотой J хэсгийг тэргүүлж байгаа бол манай баг нэг тэнцээ, нэг хожигдолтой болоод байна.
Монголын шигшээ багийн дараагийн учраа Лаосын шигшээ бөгөөд энэ тоглолт ирэх ням гарагт буюу 10 дугаар сарын
31-нд МХБХ-ны талбайд болно.