Talk Talk English-Монголын спортын сэтгүүлчдэд боломж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-08 14:09:58

Спортын төв ордны хурлын зааланд өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Talk Talk English“ сургалтын төв өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, “Talk Talk English“ сургалтын төвийн ерөнхий захирал Ч.Амарсанаа нар гарын үсэг зурлаа. Мөн тус төвийн зөвлөх, ерөнхий захирал Trevor Syrad байлцсан юм. “Talk Talk English“ сургалтын төв нь энэ жилээс спортын сэтгүүлчдэд 50-100 хувийн хөнгөлөлттэй англи хэл зааж байгаа бөгөөд өнөөдөр энэ үйл ажиллагаагаа албан ёсоор баталгаажуулж хамтран ажиллах гэрээг байгуулав.

Тус төв нь Монголын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт англи хэл зааж тэдний амжилтыг ахиулахад тодорхой хувь нэмрээ оруулах болсноор БТС-ын салбарынхны танил болсон билээ. Энэ удаа МССХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бадамгарав, У.Бадамцэцэг нарт “Talk Talk English“ сургалтын төвд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардуулсан юм. Өнөөдөр манай спортын сэтгүүлчдэд хамгийн шаардлагатай зэвсэг нь гадаад хэл ялангуяа англи хэл эн тэргүүний хэрэгцээ болоод байгаа юм. Олон улс, тив, дэлхий, олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох спортын сэтгүүлчдэд хэлний мэдлэг хамгаас чухал юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ