Букерийн шагналыг Өмнөд Африкийн зохиолч хүртжээ

ДЭЛХИЙД | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-11-04 09:39:12

ЛОНДОН. /BBC/. Энэ оны Букерийн шагналыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын /ӨАБНУ/ зохиолч Дэймон Галгут хүртжээ. 


Тэрбээр Өмнөд Африкийн фермерийн аж ахуй эрхлэгч цагаан арьст гэр бүл ба тэдний хар арьст зарц хоорондын харилцааны тухай “Амлалт” (The Promise) туульсаараа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн байна. Энэхүү зохиолын гол зангилаа бол Преториагийн ойролцоох фермийн хуучин эзэгтэй зарцдаа амьдардаг байшингаа өгнө гэсэн амлалт юм. Харин энэ нь фермерийн аж ахуй эрхлэгч цагаан арьст гэр бүлийн дараагийн үеийнхэн нь биелүүлж чадахгүй амлалт ажээ.


“Би маш их, үнэхээр, даруухнаар талархаж байна” гэж Дэймон Гэлгут лхагва гарагт Лондон хотноо BBC радиогийн театрт болсон англи хэлээрх уран зохиолын гол шагналыг гардуулах ёслолын үеэр хэлжээ.


Долоо хоног гаруйн дараа 58 нас хүрэх зохиолч, жүжгийн зохиолч Дэймон Галгут гурав дахь удаагаа Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан байна. Эхний хоёр удаад нь 2003, 2010 онд шалгарч байжээ.


Гэлгут Букерийн шагналтан хэмээх нэр хүндтэй цол дээр нэмээд 50 мянган фунт стерлингийн /68.2 мянган ам.доллар/ мөнгөн шагнал авсан байна.  




Холбоотой мэдээ