Өмнөд Суданд 100 гаруй цэрэг амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-10 13:34:42

ЖУБА. /Xinhua/. Өмнөд Суданы сөргөлдөгч хүчнүүд хооронд мөргөлдөөн болсны улмаас 100 гаруй хүн амиа алдсан нь тус улсад дахин иргэний дайн дэгдэж болзошгүй гэсэн түгшүүрийг бий болгоод байна.

Өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Жуба хотод мөргөлдөөн эхэлжээ. Ерөнхийлөгч Салва Кирийн удирдлагад байдаг цэргүүд болон дэд Ерөнхийлөгч Рейк Мачарт үнэнч сөрөг хүчний цэргүүд хооронд мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөн даамжирч баасан гараг хүртэл үргэлжилсэн байна.

Ройтерс агетнлагийн мэдээлснээр баасан гарагт наад зах нь 115 цэрэг амиа алджээ.

2013 онд хоёр хүчний мөргөлдөөн эрчимжиж, улмаар Өмнөд Суданд иргэний дайн дэгдсэн юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ