“Би халамжтай аав” сургалт, нөлөөллийн ажлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-12 20:34:21

Төв / МОНЦАМЭ/ " Би халамжтай аав" сургалт, нөлөөллийн ажлыг өнөөдөр Төв аймгийн Онцгой байдлын газрын 20 гаруй эрэгтэй албан хаагчдын дунд зохион байгууллаа. 


Тус сургалтыг 2019 оноос эхлэн Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Гэр бүлийн хөгжлийг дэмжих, залуу аавуудад жирэмсэн эхийг асрах дадлыг олгох зорилгоор зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд зөвлөгөө мэдээллээс гадна, жирэмсэн эхийн амаржих үеийн хүндрэлийг гэр бүл зохиосон эрчүүдэд өөрсдийн хүсэлтийн дагуу зориулалтын аппаратны тусламжтай мэдрүүллээ. 


Уг сургалтад оролцсон эрчүүд эмэгтэй хүнийг хүндлэх, халамжлах байдал нэмэгдэж байгаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. 

https://www.youtube.com/watch?v=0Jv9eKPoryM

Төв аймгийн Сүмбэр, Баян, Зуунмод сумын нийт 8 байгууллага, аж ахуй нэгжийн 686 залуусыг хамруулжээ.

Холбоотой мэдээ