Баруунтуруун суманд 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-11-13 14:51:21

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун суманд 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар батлагдсан байна.

“Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын дэмжлэгтэйгээр 2022 оны улсын төсөвт тус суманд хийгдэхээр дөрвөн ажил батлагдлаа. Үүнд:

1. Туруун голын 107 метр бетонон гүүрийн зураг төсөв хийх 160 сая төгрөг,

2. Үр тариа хадгалах агуулах /Увс, Дорнод аймагт/ барих 2 тэрбум төгрөг,

3. Сумын төвийн цахилгааны шугамыг сип кабелиар солих 165,9 сая төгрөг,

4. Ерөнхий боловсролын сургуулийн технологийн кабинетийн тоног төхөөрөмж шинэчлэх 50 сая төгрөгийг тус тус баталсан. Эдгээр ажлыг чанартай, түргэн шуурхай хийхэд сум орон нутгийн зүгээс анхаарч ажиллана” хэмээн Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал хэллээ.

Холбоотой мэдээ