Аж ахуй нэгжийн тооллого 38 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-17 09:06:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт аж ахуй нэгжийн тооллого 38 хувьтай үргэлжилж байна. 

Энэ сарын 1-нээс эхэлсэн тооллогод иргэд, аж ахуй нэгжүүд идэвхгүй оролцож байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Тооллого эхлээд талдаа орсон байхад дөнгөж 38 хувьтай байгаа аж. Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Бямбабаатар "Тооллогын ажлыг эрчимжүүлэх, мөн сумдад уг ажилд идэвхтэй оролцож тооллогоо эрчимжүүлэх албан бичиг хүргүүлэн ажиллахаар болж байна. Тооллогод хамрагдах аж ахуй нэгжийн 2020 оны санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхад л болох юм" гэлээ. Цар тахалтай холбоотойгоор тооллогыг цахим хэлбэрээр явуулж байгаа юм.   

Холбоотой мэдээ