Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг чадавхжуулах сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна.
ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Нутгийн өрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх" төсөл, Өмнөговь аймгийн ИТХ-тай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажилтнуудыг хамруулж байгаа юм. Сургалтаар нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, орон нутгийн эдийн засаг, санхүүгийн үндэс, хөгжлийн бодлого, төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөний талаар сургалт өгч байгаа аж. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэ зохицуулалтын талаар, ИТХ-ын хяналтын чиг үүрэг, ИТХ-ын Төлөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, ёс зүй, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх асуудал зэрэг олон чухал сэдвээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Энэхүү сургалт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд үргэлжилнэ.