Б.Орхонбаяр Монгол Улсын харцага цолтон боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-18 22:18:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Баярсайханы Орхонбаяр Монгол Улсын харцага цолтон боллоо.  

Ерөнхийлөгчийн улсын цолыг нөхөн олгох зарлигаар улсын аварга Н.Батсуурьт "Даян аварга", улсын заан М.Бадарчид "Улсын гарди", улсын начин Б.Орхонбаяр, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нарт "Улсын харцага", улсын харцага Д.Анарт "Улсын заан", улсын начин Б.Суманчулуун, Б.Эрдэнэхүү, Н.Мустафа нарт "Өсөх идэр начин", аймгийн арслан Ц.Сандагдоржид "Улсын начин" цолыг тус тус гардуулжээ.

Баярсайханы Орхонбаяр нь Улсын наадамд анх зодоглоод, 21 насандаа улсын начин болжээ. Түүний энэ амжилтыг өмнө нь дархан аварга  Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй найман бөх давтсан аж. Мөн тэрээр 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглохдоо түрүүлж, аймгийн хурц арслан болж, аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болжээ. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй гэнэ. 

Холбоотой мэдээ