Баяр наадмын үеэр хариуцлагатай эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-13 13:21:25

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, агентлагийн албан тушаалтнууд хариуцлагатай эргүүлээр ажиллаж байна.

Хариуцлагатай эргүүлийг ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс,Хууль зүйн хэлтэс,Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс,Санхүү, хяналт аудитын алба,Улсын бүртгэлийн газрын Статистикийн хэлтэс, Нийтлэг үйлчилгээний алба, Худалдан авах ажиллагааны алба хуваарийн дагуу долдугаар сарын 09-17-ны өдрийг хүртэл зохион байгуулж буй.

Дээрх эргүүл нь үүрэг гүйцэтгэж буй хугацаандаа өглөөний 08.00-аас үдшийн 22.00 цаг хүртэл ажиллаж буй бөгөөд ажлын мэдээллийг харуулын ажлын дэвтэрт тэмдэглэх, хамгаалж буй обьектод гал түймэр гарах, цэвэр бохир усны шугамаас ус алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй хулгай болон гадны халдлагаас хамгаалах зэрэг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй аж.       

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ