Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 17205 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-24 17:13:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 25 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт батлагдсан тохиолдлын тоо 17205 боллоо. Мөн хугацаанд нас баралтын нэг тохиолдол нэмэгдэж, коронавируст халдварын шалтгаант нас баралт 47 болж байна.

Аймгийн хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын 16827 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 203 иргэн эмчлүүлж байна. Тухйан иргэдээс биеийн байдал нэн хүнд 4, хүнд 9, хүндэвтэр 28, хөнгөн 162 иргэн байгаа аж.

Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад өссөн дүнгээр 132737 иргэн хамрагдаад байна.

Холбоотой мэдээ