Цаатан фестивалийг 800 орчим жуулчин үзэж сонирхов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2016-07-13 23:47:22

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаа, цаатан иргэдийн өвөрмөц ёс заншил, аж төрөхүйн онцлогийг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цаатан фестиваль-2016”  наадам Хатгал тосгоны  Далай тур жуулчны баазад боллоо.

 

Наадамд 300 гаруй гадаадын 500 орчим дотоодын нийтдээ 800-гаад иргэд үзэж сонирхов. Энэ жилийн  онцлог нь цаатны отогт зочилсон гадаад дотоодын жуулчдад монгол ёс заншлыг харуулсан хээрийн цай чанах уралдаан анх удаа болов. Мөн  Хөвсгөл аймгийн газар зүйн онцлог цаатан иргэдийн амьдралын хэв маяг цаа бугын онцлогийг харуулсан “Хөвсгөл Монголын Алтан хоймор” уран зураг гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж аж амьдралтай танилцах, цааны уралдаан буухиа тэмцээн, морь, цаа буга унах, үхэр тэргээр аялах, бэсрэг наадам, гадаад дотоодын зочид оролцсон цаан поло, “Тайгын эгшиглэн” урлагийн тоглолт, галын наадам бөөгийн дуудлага ёслол зэрэг олон сонирхолтой арга хэмжээгээр зочид гийчдийг цэнгүүлэв.  

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ