ӨНӨӨДӨР: "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-25 07:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 25-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт “Туушин” зочид буудалд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно. Утас: 99088148

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны А зааланд "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг" гардуулах ёслол болно.

11.00 цагт Монголын театрын музейд "Монгол цирк 80 жил” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Циркус хадгаа” хувийн цуглуулга, “Би цирк үзмээр байна” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Эрдмийн хишиг" тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна. Утас: 80204691

11.00 цагт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлжэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлт болно.

11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно.

19.00 цагт Улаанбаатар дахь Русский домд "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" постдрамын жүжиг тоглоно.


"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалгаа танилцуулна.

11.30 цагт Иргэд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ