“Эх орны төлөө” үзэсгэлэн дэлгэлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-11-30 20:48:24

Увс /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 97 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Музейн хамт олон “Эх орны төлөө” тусгаар тогтнол үзэсгэлэн гаргалаа.

Уг үзэсгэлэнгийн зорилго нь эх орныхоо хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан баатрууд, ахмад дайчдаараа бахархан омогших, үйл хэргийг нь мөнхжүүлэхийн тулд нийт ард иргэд, залуу үеийнхэн, хүүхэд, багачууддаа таниулах явдал байлаа.

Үзэсгэлэн үзсэн иргэд Монгол Улсын бахархал болсон үе үеийн баатрууд болон аймаг орон нутгийн хөгжлийн түүхийг харуулсан сайхан дэглэлт болжээ хэмээн ам сайтай байв.


 

Холбоотой мэдээ