Монголын "Stalwart Esport" баг Ази, Африкийн багуудыг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-02 12:42:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Е спортын РUBG Mobile-ын улирлын сүүлийн "PUBG Mobile Global Championship 2021" тэмцээн 11 дүгээр сарын 30-нд эхэлсэн. Хоёр бүсэд хуваан зохион байгуулдаг тэмцээний "Зүүн бүсийн лиг"-т Монголын "Stalwart Esport" баг шалгарсан.


Тус тэмцээний 2 өдрийн 8 тоглолтын дараагаар 118 оноотой Монголын баг тэргүүлж байна. Харин тэдний араас 92 оноогоор Хятадын "Tong Jia Bao Esports", 91 оноогоор Ойрх Дорнодын "Nigma Galaxy" баг удаалж байна.

 

Зүүн бүсийн лигт нийт 20 баг өрсөлдөж байгаа бөгөөд шилдэг 9 баг нь "PUBG Mobile Global Championship 2021" финалд баруун бүсийн 6 багтай тоглох юм байна.

 

Дэлхийн шилдгүүд шалгаран үлдэх финалын тоглолтууд 12 дугаар сарын 22-нд эхэлнэ. Шагналын сан 4.5 сая ам.доллар юм.



Холбоотой мэдээ