Туркийн Ерөнхийлөгч Сангийн сайдаа сольжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-02 12:26:33

АНКАРА. /TASS/. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш түүхэндээ байгаагүйгээр унасантай холбогдуулан Сангийн сайдаа сольжээ. Холбогдох зарлигийг лхагва гаргаас пүрэв гарагт шилжих шөнө Засгийн газрын албан ёсны хэвлэл “Resmi Gazete”-д нийтэлсэн байна.


Зарлигт дурдсанаар, өмнө нь огцрох хүсэлтээ гаргасан Лютфи Эльваны оронд тус яамны дэд сайдаар ажиллаж байсан Нуреддина Небатиг томилжээ.


Он гарснаас хойш Туркийн валют 70 хувиар унасан нь сүүлийн жилүүдэд хамгийн ихээр унасан үзүүлэлт болжээ. Нэгдүгээр сард нэг ам.доллар 7.3 лиратай тэнцэж байсан бол өнгөрсөн долоо хоногт 13 лирагийн босгыг давж, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон байна.  


Лхагва гарагт хэлбэлзлийн оргил үедээ нэг ам.доллартой харьцах ханш 13.88 лира болж өсжээ. Туркийн Төв банк интервенц хийхээ мэдэгдсэний дараа ханш бага зэрэг буурч, 12.7 лира болсон байна.


Холбоотой мэдээ