МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар Азийн олимпын зөвлөлийн чуулганд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-02 14:49:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 40 дүгээр чуулган Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж өндөрлөлөө.


Ази тивийн 45 Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны удирдлагууд оролцсон тус чуулганд МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар оролцов.


Чуулганаар бүс нутгийн удирдлагуудын тайлан, АОЗ-ийн Тамирчдын хороо, Соёл боловсролын хороо, Санхүүгийн хороо, Ёс зүйн хороо, Хэвлэл мэдээллийн хороо, Эмэгтэйчүүд ба спортын асуудал хариуцсан хороодын тайлан мэдээллийг сонсож, асуулт хариулт явагдлаа.


Энэхүү хурлаар Ази тивд олимпын хөдөлгөөнийг тогтвортой байлгахад өндөр ач холбогдол өгч, цаашид зохион байгуулагдах Азийн 4 наадмын /“Ханжоу-2022”, “Айчи-Нагоя-2026”, “Доха-2030”, “Эр Рияд-2034”/ Зохион байгуулах хороодын мэдээллийг сонсож хэлэлцлээ.


Мөн хуралдаанаар 2022 онд болох 2 наадам буюу Тайландын Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадам, БНХАУ-ын Шантоу хотод зохион байгуулах Азийн залуучуудын III наадмын бэлтгэл ажлын явцын мэдээллийг хэлэлцэв.


Ерөнхий ассемблейн хуралдааны үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч Ч.Наранбаатар Энэтхэг, Казахстан, Кувейт, Шри-Ланка, Непалын Үндэсний олимпын хорооны удирдлагууд болон ОУОХ-ны Үндэсний олимпын хороод хариуцсан захирал ноён Жером Поиветэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцжээ.




Холбоотой мэдээ