Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-02 14:53:36

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит V  хуралдаан энэ оны 12 дугаар сарын 2-нд 90,6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрийн 2021 оны биелэлтийг үнэлэх тухай зэрэг арав гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тусгажээ.

Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 12 дугаар сарын 3-ны хуралдаанаар дэд хөтөлбөрүүдийн 2021 оны биелэлтүүдийг үнэлэх тухай, Дорноговь аймгийн 2022 оны төсөв батлах тухай, аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” батлах, иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай, газрыг тусгай хэрэгцээнд авах тухай болон санал уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ