Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг 92.6 хувьтай дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-02 16:07:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны 12 дугаар сарын 2-нд эхэлсэн Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг төлөөлөгчид үнэлж дүгнэлээ. Тус асуудалтай холбоотойгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үг хэлж, цаашид ажил сайжруулах талаар санал дэвшүүлсэн юм.

Хуралдаанаар Дорноговь аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, төлөвлөгөөний биелэлтийг 92.6 хувьтай гэж дүгнэлээ.

Холбоотой мэдээ