“Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх, нярайн яаралтай тусламж” сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-02 17:32:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх, нярайн яаралтай тусламж” сургалтыг 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалт нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон эх, нярайн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилготой.

НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн мэргэжилтнүүд, багш нар хүрэлцэн ирж, аймгийн НЭ-ийн НҮЭМК-ийн эмч, эх баригч нар, 19 сумын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар, нярайн эмч нарын 45 мэргэжилтнийг чадавхжуулав. Мөн сургалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиник болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Сургалтын үеэр дурдагдсан зарим илтгэл мэдээллээс дурдвал, эхийн эндэгдэлд "Ковид-19" цар тахал хэрхэн нөлөөлж байгаа, эхийн эндэгдлийн шалтгааныг судалсан судалгааны дүнг танилцуулах, эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавирусний халдварын үеийн төрөлт, төрсний дараах тусламж, үйлчилгээ, төрөлтийн үеийн яаралтай тусламж гэх зэрэг нийт 17 лекц хичээл орсон байна.  

Эрүүл мэндийн яамнаас сургалтад оролцсон Нэгдсэн эмнэлэг болон 18 сумын ЭМТ-ийн төлөөлөгчдөд "Эх барихын цомог", дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвд "Анхны тусламжийн багц" хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ