5000 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-02 19:39:00

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 56 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15401 боллоо. Үүнээс Зуунмод суманд 14, Эрдэнэд 9, Сүмбэрт 7, Батсүмбэрт 4, Алтанбулагт 3, Баянцогтод 3, Борнуурт 3, Баяндэлгэрт 2, Бүрэнд 2, Заамарт 2, Мөнгөнморьтод 2, Эрдэнэсантад 2, Цээлд 1, Баянцагаанд 1, Баян-Өнжүүлд 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 16091 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15700 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 56 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 335 иргэн эмчлүүлж байгаагаас 134 насанд хүрэгч, 7 жирэмсэн эх, 27 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 94 насанд хүрэгч, 73 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 32 иргэнийг хяналтад авч, 31 иргэн хяналтаас гарч, 9 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59802, 2 дахь тунд  57161, 3 дахь тунд 13801 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 130764 боллоо. Мөн АОК-оос 74.880 сая төгрөг шийдвэрлэн 5000 ширхэг түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлсэн талаар албаныхан хэллээ. 

Холбоотой мэдээ