Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрлөг болов

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-02 18:42:07

Ховд /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх нь” өдөрлөг зохион байгууллаа. 

Энэ үeэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг албаныхан танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн урласан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүнийг зах зээлд танилцууллаа.   

Судалгаагаар Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилго бүхий ажил өрнөхийн зэрэгцээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилга шинээр барьж буй.  


Холбоотой мэдээ