Явуулын ахуйн үйлчилгээг 4 сумын 170 иргэнд хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-03 17:23:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэн зохион байгуулж, Төвшрүүлэх, Өгийнуур, Булган, Цэнхэр сумын иргэдэд "Явуулын ахуйн үйлчилгээ"-г 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хүргэж ажилласан байна.

"Явуулын ахуйн үйлчилгээ"-ээр үсчин, гоо сайхан, гутал засварын үйлчилгээг дөрвөн сумын 170 гаруй иргэнд хүргэжээ. Сумдад ажиллах үеэр иргэдийн зүгээс явуулын ахуйн үйлчилгээг жилд 1-2 удаа зохион байгуулж, сумын иргэдэд илүү олон төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллах талаар санал гаргажээ.

Энэ ажлын зорилго нь "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ахуйн үйлчилгээний салбарыг сурталчлах, аймагт үйл ажиллагаа явуулж байгаа холбоо нөхөрлөл, сайн дурын байгууллагатай хамтран ажиллаж, иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Явуулын ахуйн үйлчилгээ"-г Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” А-301 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд анх удаа зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ