Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жил болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-03 22:27:10

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаан ЗДТГ-ын Хурлын их танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар нийт 7 асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнд Төв аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах, аймгийн 2022 оны төсөв батлах, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай, аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлах, 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай, 2022 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах, аймгийн ИТХ-ын 2021 оны тайланд дүгнэлт өгөх тухай зэрэг асуудлууд багтжээ.

Одоогийн байдлаар тус хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жил болгон зарлахаар баталсан юм. 



Холбоотой мэдээ