Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-05 15:22:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган өнөөдөр "Мөсөн өргөө"-нд эхэллээ.


Чуулганы үеэр намын удирдлагууд Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлт, Хүний эрхийн асуудал гэсэн гурван том сэдвээр илтгэл тавьж байна. Мөн чуулганы үеэр улс төр, нийгэм, эдийн засгийн асуудалд намын гишүүдийн үгийг сонсоно гэдгийг АН-ын дарга асан, зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ онцолж байлаа.


Мөн тэрбээр, "чуулганы үеэр АН-аас УИХ дахь АН-ын бүлэг хамтран иргэний үзэл бодлоо илэрхийлэх Эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулна" хэмээв.


Маргааш буюу энэ сарын 6-нд дуусах Үндэсний анхдугаар чуулганд 21 аймаг 9 дүүргээс АН-ын 1206 төлөөлөгч оролцож байна.

Холбоотой мэдээ