Цахим дуудлага худалдаагаар 12 байршилд газар зарлаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-12-07 13:51:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын цахим дуудлага худалдааг энэ сарын 6-нд 26 байршилд зохион байгууллаа.


Эдгээрээс 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлснээс 12 байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов.


Үүнд: Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар


Баянзүрх дүүргийн 20 дүгээр  хороо, Хадат вилла төслийн орчимд 100м²,

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой дээр 100м² ,

Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Шороотын аманд 80м²,

Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын аманд 48м²,

Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд 48м²,

Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд 100м²,

Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м²,

Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманы урд толгой дээр 100м²,

Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд толгой дээр 64м²,

Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун дээр 100м²,

Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар

Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м²,


Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалтаар


Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, улсын чанартай авто замын зүүн талд, Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га.


Хүсэлт ирүүлсэн ч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын тогтоолд “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул 9 байршилд дуудлага худалдаа болоогүй аж. 


Холбоотой мэдээ