"Илгээлт-2100" хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн 17 сурагч шалгарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-12-07 16:30:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ.

Хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүд төрийн өмчийн их, дээд сургуулиудад БШУЯ-ны баталсан хэлний бэлтгэлд нэг жилийн турш хамрагдан, шалгалтаа өгч, эрэмбэлэгдсэнээр дэлхийн их дээд сургуульд суралцах боломж нь нээгдэх аж.

Уг хөтөлбөрт Сэлэнгэ аймгаас 17 сурагч шалгарчээ. Тодруулбал Ерөө сумаас Н.Тэргэл, Сант сумаас Ц.Намуун, Орхоноос Э.Мөнгөншагай, Түшиг сумаас Ц.Анугэрэл, Хүдэр сумаас Б.Энхбаяр, Мандал сумын Хэрх тосгоноос О.Даваадалай, Сайхан сумаас П.Саранцацрал, Хушаатаас М.Лхам, Шаамар сумын Дулаанхаан тосгоноос А.Дөлгөөн, Баянголоос А.Мэндсайхан, Жавхлантаас Ч.Мөнхжин, Зүүнбүрэнгээс Г.Мөнгөнзул, Орхонтуул сумаас Т.Одмаа, Сүхбаатар сумаас Э.Сугар, Алтанбулаг сумаас Ч.Минсэл, Цагааннуураас С.Бүрнээбаяр, Баруунбүрэн сумаас М.Эрдэнэ-Оюун нар тэнцжээ.  

Холбоотой мэдээ