Сүүлийн 24 цагийн байдлаар нэмэлт тунд 361 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-09 17:15:02

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15527 боллоо. Үүнээс Цээл суманд 3, Мөнгөнморьтод 1, Зуунмодод 1, Борнуурт 1, Батсүмбэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 16204 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15925 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 57 өвчтөн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 222 иргэн эмчлүүлж байгаагаас 78 насанд хүрэгч, 2 жирэмсэн эх, 29 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 69 насанд хүрэгч, 44 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 6 иргэнийг хяналтад авч, 42 иргэн хяналтаас гарч, 617 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59870, 2 дахь тунд  57308, 3 дахь тунд 16892 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 134070 боллоо. 

Холбоотой мэдээ