Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-12-11 11:51:00

МОСКВА. /RIA Novosti/. Шатрын дэлхийн чансааг тэргүүлж буй Норвегийн их мастер Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгааллаа.  Тэрбээр Дубайд болсон халз тулаанд Оросын Ян Непомнящийг 11 дэх тоглолтод буулган авсан байна. 


Норвегийн шатарчин хар өнгөөр тоглосон 11 дэх тоглолт 49 дэх нүүдлээр дуусжээ. Аваргын төлөөх халз тулаанд хожихын 14 тоглолтод 7.5 оноо авах шаардлагатай байв. Харин тэмцээн дуусахад гурван тоглолт дутуу байхад оноо 7.5-3.5 болж М.Карлсен илүүрхжээ.


Цолоо хамгаалсныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэрбээр Оросын шатарчныг эрт ялна гэж бодоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. "Таван тоглолтод тэнцсэн, надад ямар ч боломж байгаагүй. Гэвч дараа нь бүх зүйл орвонгоороо эргэж, миний төлөвлөгөөний дагуу болсон. Зургаа дахь тоглолт үнэхээр гайхалтай байлаа, бүх зүйлийг шийдсэн жинхэнэ тулаан байсан" гэж Карлсен хэлсэн байна.


Тэрбээр энэ удаагийн тоглолтыг 2014 онд Энэтхэгийн Вишванатан Анандтай хийсэн тоглолттой харьцуулжээ.


Холбоотой мэдээ