Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-14 12:38:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн тухай 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон ноднингийн мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.


Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ