Дундговь аймгийн иргэд төрийн одон, медалиар шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-16 14:49:55

Тулгар төрийн 2225 жил,Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Дундговь аймаг байгуулагдсаны 75 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар Говь- Угтаал сумын Сум дундын эмнэлгийн их эмч Д. Данзансамбуу Монгол Улсын хүний гавъяат эмч болж, баяр наадмын хүндэтгэлийн хурлын үеэр шагналыг аймгийн ИТХ- ын дарга С. Буджав гардуулсан юм. Тэрээр 2016 онд Дундговиос төрсөн 3 дахь гавъяат эмч болж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн Дундговь аймгийн иргэдийг төрийн одон, медалиар шагнасаныг өчигдөр гардуулсан юм.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор төрийн албаны ахмад ажилтан Ж. Жамбал, Адаацаг сумын иргэн С. Энх- Амгалан, аймгийн ИТХ- ын тэргүүлэгч С.Дэжид нар, Алтан гадас одонгоор Аудитын ахмад ажилтан Б.Шатар, ахмад усжуулагч П. Арвис- Эрдэнэ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын инженер И.Эрдэнэбат, цагдаагийн ахмад ажилтан Ц. Лхагваа нарын 14 иргэн шагнуулсан бол  Цэргийн гавъяаны одонг Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д. Батболд, аймгийн ШШГА- ын дарга А. Буянбаатар нар зүүлээ.

Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар өмгөөлөгч Г. Лхам, Сайхан- овоо сумын иргэн С. Цэцэгээ, Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтэн Ж. Туяа, Шуудан, холбооны газрын ахмад ажилтан Р. Цэцэгмаа нарын 14 иргэн, Цэргийн хүндэт медалиар Онцгой байдлын газрын ажилтан Л. Түвшинжаргал, Цагдаагийн газрын ажилтан П. Бат- Эрдэнэ нарын 5 иргэн тус тус шагнуулав.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ