Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар уулзалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-20 22:01:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөлгөөнийг Улаангом сумын багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан байна.

Энэ үеэр аймгийн хэмжээн дэх гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар сум, багийн Засаг даргын хүлээсэн чиг үүрэг, Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон Хамтарсан багийн үйл ажиллагаа, түүнийг оновчтой зохион байгуулах арга зам зэрэг сэдвээр холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарахад нөлөөлж болох эрсдэлийг бууруулах, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал бодлоо солилцсон байна.

Ийнхүү Улаангом сумын 12 багийн удирдлагууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар өргөн мэдлэг мэдээлэлтэй боллоо.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ