Цэргийн заан Э.Тулга түрүүлж, аймгийн арслан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭАрдын хувьсгалын 95 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам дэнж хотойтол, өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Өнөөдөр буюу 16-ны өдөр аймгийн наадам Үндэсний бөхийн барилдааны 3, 4-ийн даваагаар өглөөний 10.00 цагт эхэллээ. Аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин түмнээр дүүрч хүчит бөхчүүдээ хурцалсан уухайн түрлэгээр цочроож байлаа. Энэ өдрийн наадам их нас, соёолон морьдын уралдаан, өсвөрийн бөхийн барилдаан, спортын уралдаан тэмцээнүүдээр үргэлжилж үзэгч түмнийхээ нүдийг хужирласан олон сайхан үзүүлбэрүүд зохион байгуулагдлаа. Хүчит бөхийн барилдааны үзүүр түрүү булаалдах мөчид Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, цэргийн заан Э.Тулга түрүүлж, аймгийн арслан цол, сумын заан н.Оргилбаатар үзүүрлэж, аймгийн заан цолтон боллоо. Мөн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдаанд аймгийн арслан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн начин Н.Энхжаргал 6 давж шөвгөрөн аймгийн харцага цолны болзлыг хангалаа. Ийнхүү Ардын хувьсгалын 95 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин 4, аймгийн заан нэг, аймгийн харцага нэг, аймгийн арслан нэг төрж, бөхийн торгон ногоон дэвжээнээ хүч бяраа гайхуулан наадлаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг