МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СЭЛЭНГЭ: “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” хөтөлбөр үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-12 15:36:18

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байна.

 

Тус хөтөлбөрийн гол зорилго нь сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, сурагчдын сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

 

2021–2024 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/60 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжсэн “Сургалтын байгууллага–тоног төхөөрөмж 1” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зөөврийн компьютер, цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж, нэмэлтээр “Chromebook-4” зөөврийн компьютер олгосон нь сургалтын чанарт бодит дэмжлэг болжээ.   

 

Энэ удаа тус хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад ангийн болон ухаалаг самбарыг олгоод байна.

 

Хөтөлбөрийг 2025-2028 онд хэрэгжүүлж, сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, сурагчдын сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэх үндсэн зорилготой юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийг гал тогооны тоног төхөөрөмж, байгалийн ухааны кабинет, лабораторийн хэрэгсэл, зөөврийн компьютероор хангах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үр дүнд хүрэх юм.

Холбоотой мэдээ