Эрүүл мэндийн салбарын спортын IV бага наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас спортын IV бага наадмыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уг наадамд аймаг, сум, өрхийн болон хувийн эмнэлэг, эмийн эргэлтийн сан, эрүүл мэндийн зарим байгууллагуудаас 250 тамирчин оролцож, гар бөмбөг, ширээний теннис, шатар, унадаг дугуй, флашмоб бүжиг гэсэн спортын төрлөөр 42 багц медалийн төлөө авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Багийн нэгдсэн дүнгээр Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн баг тэргүүлж, шилжин явах цомын эзнээр шалгарсан бол дэд байрт Хужирт рашаан сувилал, гуравт Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн баг шалгарлаа.
Энэхүү тэмцээний зорилго нь эрүүл мэндийн салбарын ажилчдын нэгдмэл байдлыг хангах, иргэдэд нийтийн биеийн тамир, амьдралын эрүүл хэв маягийг сурталчлан таниулахад оршиж байгаа аж.
Б.Батчимэг
Сэтгэгдлүүд