Төв аймгийн 2022 оны төсвийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-21 22:03:19

Төв /МОНЦАМЭ/ ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Аймгийн 2022 оны төсвийн орлогыг 49,1 аймгийн төсвийн жилд зарцуулах зарлагыг 49,1 тэрбум төгрөгөөр баталсан байна.


Төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг татварын болон татварын бус орлого 6,2 тэрбум, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 14 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн орлого 12.7 тэрбум, аймгийн урд оны төсвийн үлдэгдэл 6,3 тэрбум төгрөг, аймгийн төсвийн тухайн жилийн төсвийн байгууллагын өөрийн орлого 11 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын дүн 7,7 тэрбум, сумын төсөвт үлдэх төсвийн орлого, зарлагын зөрөө 1.9 тэрбум байхаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ