“Сая тонн-сая мод” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх байгууллагад батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-23 15:11:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдэн 180 сая ширхэг мод тарихаа батламжилсан.


Энэ хүрээнд “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг охин болон гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, байгууллагын оролцоог хангах зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнд БОАЖЯ, ХХААХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, ХААИС-ийн эрдэмтэн судлаач болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.


Энэ үеэр “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудад батламж гардууллаа. 

Үүнд:

1.    “Тавантолгой төмөр зам” ХХК - 7.410.000

2.    “Тавантолгой түлш” ХХК - 2.850.000

3.    “Зүүнбаян төмөр зам” ХХК - 7.410.000

4.    “Гашуунсухайт авто зам” ХХК 2.850.000

5.    “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК - 7.410.000

6.    “Моннис майнинг” ХХК - 2.500.000

7.    “Хишиг Арвин Индустриал” ХХК -  2.500.000

8.    “Тавантолгой оператор түншлэл” ХХК - 2.500.000.

9.    “Ти Эн Түншлэл”, "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК -12.000.000

10. “МТАС Түншлэл”, "Монголиан Контракт Майнинг Сервис" ХХК - 1.800.000 ширхэг мод тарьж ургуулах аж.

Холбоотой мэдээ