Уул уурхайн ААН-ийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-24 14:37:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Уул уурхайн аж ахуйн нэгжийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд боллоо.

Тайлангийн хуралд БОАЖГ, МХГ, Их газрын чулуу Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Сайнцагаан, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, иргэдийн төлөөлөл, аймгийн нутаг дэвсгэрт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцжээ.

Тайлангийн хурлаас аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 аж ахуйн нэгжээс нэг аж ахуйн нэгж төлөвлөгөөгүй ажилласан тул хариуцлага тооцуулах, нэг аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Мөн 2022 оны ажлын төлөвлөлтөд анхаарч, үйл ажиллагааг сайжруулах талаар сум орон нутгийн удирдлага, иргэд, мэргэжлийн байгууллагууд тус бүрт чиглэл зөвлөмж өгчээ.

Холбоотой мэдээ