Оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн бизнесийн
салбарынхны тухайн жилдээ хийж бүтээсэн, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,
хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, амжилтыг үнэлж шалгаруулдаг
уламжлалтай. 21 дэх
жилдээ зохион байгуулж буй ТОП-5 ААНБ, мөн оны шилдэг аж ахуй нэгжүүдэд шагнал гардуулах ёслол
хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Хүндэт зочдоор Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
Жаргалсайхан, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхимын дарга С.Мэндхүү
нар оролцож, оны шилдэг аж ахуйн нэгжүүдэд шагналыг хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Дархан-Уул аймгийн 2021 оны “Оны
онцлох”, “Гран При” шагналыг “Үйзэн Гүн” ХХК
Дархан-Уул аймгийн 2021 оны Барилгын
салбарын Энтрепренерийн шагналыг “Минж проперти” ХХК
Дархан-Уул аймгийн 2021 оны
Худалдааны салбарын Энтрепренерийн шагналыг “Хүслэн Золбоот”ХХК
Дархан-Уул аймгийн 2021 оны
Үйлчилгээний салбарын Энтрепренерийн шагналыг “Номадс Хоспиталити” ХХК
Дархан-Уул аймгийн 2021 оны Хүнсний
салбарын Энтрепренерийн шагналыг “Дархан хүнс” ХХК
Дархан-Уул аймгийн 2021 оны
Экспортлогч Энтрепренерийн шагналыг “Тайм Лесс” ХХК
Дархан-Уул аймгийн 2021 оны Хөрөнгө
оруулагч Энтрепренерийн шагналыг “Жүр үр” ХХК хүртлээ.
ТОП-5 аж ахуй нэгжээр “Улаанбаатар төмөр зам”-ын Дархан
Татах хэсэг, “Мөнхийн
тун” ХХК, “Шарын
гол” ХК, “Дархан
Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ХК тус тус шалгарчээ.