Японы баруун хэсэгт их хэмжээний цас оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-12-27 13:51:24

ТОКИО. /NHK/. Даваа гарагт Японы гол арал болох Хоншю арлын баруун өмнөд хэсэгт их хэмжээний цас орсны улмаас замын хөдөлгөөнд саад учирч эхэлжээ.


Тодруулбал, Хиого, Шига мужийн зарим хэсэгт өдөрт 70 см гаруй цас унасан нь цаг уурын ажиглалтын түүхэн хамгийн их хэмжээний тунадас болсон байна.


Цаг агаарын таагүй байдлын улмаас Японы нисэх буудлууд даваа гарагт дотоодын 40 нислэгээ цуцалсан байна. Шига мужид цахилгаан галт тэрэг цасан хунгарт орж, 190 орчим зорчигч шөнийг гал тэргэнд өнгөрүүлэхээс өөр аргагүй болжээ. Мөн олон тооны замын түгжрэл үүссэн талаар мэдээлж байна.


Холбоотой мэдээ