Амжилтаараа гацуураа чимэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-27 18:02:09

Увс /МОНЦАМЭ/. Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх торгон агшинд иргэн бүр 2021 оны ажлаа дүгнэж амжилтаараа гацуур модоо чимэхийг аймгийн Засаг дарга Ч.Чимэд уриаллаа. Тодруулбал Маршал Ю.Цэдэнбалын талбай дээрх аймгийн нэгдсэн сүлд модыг иргэн, аж ахуйн нэгж бүр амжилтаараа чимэх хөдөлгөөнийг өрнүүлээд байна.

Аймгийн Засаг дарга Ч.Чимэд хэлэхдээ: “Аймгийн ЗДТГ-ын хувьд энэ онд “Орлогын бүтээн байгуулалт- Увс хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Увс аймгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан, “Авилгагүй- Увс” аяныг өрнүүлсэн зэрэг онцлог ажлын амжилтаараа гацуур модоо чимлээ” хэмээн онцолсон юм.

Амжилтаараа гацуур модоо чимэх хөдөлгөөний хүрээнд иргэд мөн амжилтаа цахим хаягтаа байршуулах ба хамгийн олон лайк цуглуулсан амжилтын эзэнд 12 дугаар сарын 31-ний өдөр төв талбайд гарын бэлэг гардуулах аж.


Холбоотой мэдээ