Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 232 иргэний ХАСУМ-ийг шалган шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-28 13:23:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 232 иргэний Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг шалган, 143 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.


Одоогоор ажиллагаанд 89 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.


Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 53 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 43 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.


Төрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны сургалтыг энэ сарын 23, 24-нд цахимаар болон танхимаар зохион байгуулж, нийт 1720 албан тушаалтныг хамруулсан байна.


Улсын хэмжээнд ХАСХОМ бүрдүүлэлтийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан “Мэдүүлэг гаргагчийн гарын авлага”-ыг шинэчлэн хэвлүүлж, албан тушаалтнуудад хүргүүлжээ.  

Холбоотой мэдээ