Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-18 16:05:40

Сонирхогчдын сумо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Улаанбаатар хотноо энэ сарын 30, 31-нд болно.

Тус тэмцээн “Буянт ухаа” спорт цогцолборт болох бөгөөд уг тэмцээнд дэлхийн олон орны сумочид өрсөлдөнө. Энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэсэн байна. ДАШТ-ийг Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй манай сумочид эх орондоо ирж сонирхож тамирчдаа дэмжих юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ