Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдгүүдэд төрийн дээд одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-04 10:28:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа.


Байгаль орчны салбарт 15 жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж 2019, 2020 онд 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж, Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажилласан гавьяаг нь үнэлэн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Гнхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.

Тусгай хамгаалалттай газар нутгийг удирдлагын газрын мэргэжилтэн Б.Энхгэрэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Т.Төрбадрах нарыг Байгаль орчны салбарт 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жолооч Ш.Цолмон 2016 оноос хойш төрийн албанд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр шагнаж урамшуулав.

Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гардуулан өгч баяр хүргээд, “Ажил үүргээ чин сэтгэлээсээ нэр төртэй гүйцэтгэж, төрийн албаны ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ажиллаж байгаа нийт албан хаагчдадаа талархал илэрхийлье” гээд амжилт хүссэн юм.


Холбоотой мэдээ