"Тавантолгой түлш" ХХК-д гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-06 13:25:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороон дахь “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт өнөөдөр үүрийн 5.04 цагт гал гарчээ. .


Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех галд өртжээ. Гал түймрийг 10.28 цагт бүрэн унтраажээ.


Гал түймэр унтраахад гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид оролцсон байна.




Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархаан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.


Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.








Холбоотой мэдээ