285 өрх хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 01:44:32

Завхан аймагт хүнсний дэмжлэг туслалцааны  үйлчилгээг 23 сумын 26 дэлгүүр үзүүлж байна.

Эдгээр дэлгүүрүүд нь  хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 285 өрхөд энэ онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ байгуулан ажиллаж буй юм.  Эдгээр дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх заалттай юм. Сонирхуулахад сонгогдсон өрхийн гишүүдийн 901 нь насанд хүрэгчид, 804  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь сүүлийн гурван жил  тус үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ