Нэмэлт тунд 25440 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-01-07 21:10:32

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 60 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15866 боллоо. Үүнээс Зуунмод суманд 14, Баяндэлгэрт 9, Сүмбэрт 9, Лүнд 8, Угтаалцайдамд 7, Баянчандманьд 6, Батсүмбэрт 3, Борнуурт 2, Баянжаргаланд 1, Эрдэнэсантад 1 тохиолдол тус тус батлагдлаа.

Орон нутагт 16597 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 16341 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 59 өвчтөн нас баржээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 197 иргэн эмчлүүлж байгаагаас 67 насанд хүрэгч, 7 жирэмсэн эх, 18 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 74 насанд хүрэгч, 31 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар олон улсын нислэгээр зорчиж ирсэн 1 иргэнийг шинээр хяналтад авч, 3 иргэн хяналтаас гарснаар нийт 56 иргэнийг гэрийн тусгаарлалтад авсан байна. 

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 60015, 2 дахь тунд  57619, 3 дахь тунд 25440 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 143074 боллоо. 

Холбоотой мэдээ