Их найрагчийн өрөөгөөр зочилж жүнзнээс нь сархад хүртдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 02:37:35

Завханы Алдартнуудын музейд Дорны их найрагчийн өрөө бий.

Тодруулбал тус танхимын нэгэн өрөөг найрагчийн эдлэж хэрэглэж байсан эд хогшил үзмэрүүдээр тохижуулжээ. Энэ өрөөнд их найрагчийн сууж байсан сандал, бичгийн ширээ, бэхийн сав, үзэг бал, номтой тавиур, цаг хүлээн авагч, зурагт, уншигчтай хийсэн уулзалт, уран бүтээлээсээ уншиж, уншигчийн асуултад хариулсан бичлэг, олон уран бүтээлээ бичиж байсан бичгийн машин, ойр зуурын зүйлээ хийдэг байсан бяцхан хөргөгч, сархадын дээжээ хундагаладаг зургаан ширхэг мөнгөн хундага бий.  Сонирхуулбал хол ойроос ирсэн хот хөдөөгийн зохиолч, яруу найрагчид эл өрөөгөөр заавал орж, их найрагчдаа хүндэтгэл үзүүлж, шүлэг найргаа уншиж, жаврыг үргээхийн ялдамд найрагчийн мөнгөн хундагад сархадын дээжээс амсаж, онгод хийморио сэргээж, их найрагчтай уулзах шиг болоод гарцгаана. Энэ өрөөгөөр энд тэндхийн хүмүүстэй орж гарч явахад их найрагч саяхан сууж байгаад ойр зуур гарсан юм шиг, одоохон ороод ирэх юм шиг л санагддаг юм хэмээн нутгийн яруу найрагчид ярьдаг.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ