Сагил сум шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-10 21:03:40

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн баасан гарагт сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт боллоо.  Энэ үеэр аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэл хийж, өнгөрсөн онд статистикийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь үнэн бодитой, шуурхай гаргаж ажилласан сумдын шагналыг гардууллаа. Тодруулбал улсын хэмжээний тооллого судалгааг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулж, статистик мэдээ, мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлсэн амжилтаараа сумдаа тэргүүлсэн Л.Санжжав Засаг даргатай Сагил сумын ЗДТГ-ын хамт олныг “Шилдэг сумцомоор шагналаа.

Мөн 2021 оны статистикийн үйл ажиллагаагаараа тэргүүн байр эзэлсэн Сагил сумын статистик хариуцсан мэргэжилтэн М.Минжигмаа, дэд байр эзэлсэн Хяргас сумын статистик хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэтуяа, гуравдугаар байр эзэлсэн Ховд сумын статистик хариуцсан мэргэжилтэн Б.Нацаг нарт баяр хүргэж, ажлын их амжилт хүслээ.

Холбоотой мэдээ